Тусламжийн бараа Пакистанд иржээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны хүсэлтээр Хятадын засгийн газрын Пакистаны засгийн газарт олгосон хүмүүнлэгийн тусламжийн анхны бараа бүтээгдэхүүнийг өчигдөр 22 цагийн орчимд Пакистаны Карач онгоцны буудалд хүргэжээ. Хятадын засгийн газрын тусламжийн барааг гурван нисэх онгоцонд тээж Бээжин, Наньжингаас Карачид хүргэн авчирсан гэнэ.
1
Онгоцонд аврах тоног төхөөрөмж, ус цэвэршүүлэх төхөөрөмж, холбооны төхөөрөмж, цахилгаан гаргах бага оврын аппарат болон эм бэлдмэл багтсан байна. Пакистаны Балочистан мужид болсон 7.8 баллын газар хөдлөлийн улмаас 356 хүн эндэж, 600 хүн бэртсэн байна. Аврах ажиллагаа үргэлжлэхийн хэрээр энэ тоо нэмэгдэж болзошгүй гэж тус улсын Гамшгийг бууруулах үндэсний газрын хэвлэлийн төлөөлөгч хэллээ. Газар хөдлөлтийн чичирхийлэлд Балочистан мужийн зургаан нутаг өртөж, тус мужийн Аваран районд хамгийн олон хүн бэртсэн мэдээлэл иржээ. Пакистаны арми, хил хамгаалах анги болон хүмүүнлэгийн байгууллагууд гамшгийн бүсэд яаралтай аврах ажиллагаа эхлүүлсэн гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ