Берлускони сайд нараа огцрохыг хүсчээ
2013-09-29

Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлусконигийн намаас Засгийн газрын гишүүн, сайдаар ажилладаг улстөрчид огцорсон хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү үйл явдлыг “Италийн эвслийн засгийн газар сайд нарын хямралд өртөв” гэж олон улсын хэвлэлүүд тэмдэглэн бичсэн байна.

1

Дээрх мэдээллийг Зөвлөлийн дэд ерөнхийлөгч Анжелино Альфано Италийн төв телевиз мэдээллэсэн байна. Берлускони луйврын хэрэгт нэр холбогдож, Сенат дахь суудал нь ганхаж эхэлмэгц ийнхүү намаасаа гарсан сайд нарыг огцрохыг үүрэгдсэн аж. Ирэх долоо хоногт төсвийн асуудлаар шалгалтаар орох гэж буй Ерөнхий сайд Энрико Летта хэрхэн хариу барих нь тодорхой бус гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин