Ферги анх удаагаа олны өмнө гарлаа
Дуучин Ферги хүүгээ гэртээ үлдээн нөхөр Жош Духамелийн хамтаар Беверли Хиллс-д оройн зоог барихаар явж байхдаа гэрэл зурагчидтай таарсан байна. Нярайлаад дөнгөж сар болж байгаа ч Ферги маш хурдан хуучин жиндээ орж, өмнө нь өмсч байсан хувцаснуудаа өмсөх болсон байна.
1
Тэднийг энэ оны хамгийн өглөгч хосоор тодруулсан юм. Тэд дөнгөж мэндэлсэн хүүгийнхээ гэрэл зургийг дуудлага худалдаанд оруулж, Сирид амьдарч буй хүүхдүүдэд амттан явуулжээ. Хосууд 2004 оноос болзож эхэлсэн бөгөөд 2009 онд хуримаа хийн Ахел гэх хүүгийн эцэг, эх болцгоосон юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ