Ажлын хэсгүүд хуралдана

img

 

Байнгын хороодын ажлын хэсгүүдийн хуралдаанууд өнөөдөр болохоор товлогджээ. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас Төрийн ордны “А” танхимд хуралдана.  “Оюу толгой” ХХК-ийн 2010-2012, 2013 оны 2 дугаар улирал хүртэл улсын төсвийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж байгаа байдал, Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ болон түүний хэрэгжилтийн байдалтай танилцаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд болох бол Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд болох юм байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Д.ЦЭЦЭГ:
ЗӨВ ШҮҮ
2013-09-30