Өвлийн олимпийн бамбар аялалдаа гарлаа
2014 оны Сочийн өвлийн олимпийн наадмын бамбар өчигдөр Грек улсаас аяны гараагаа эхэллээ. Бамбар урьдын адил Олимпийн тосгонд Гера бурханы сумийн дэргэд нарны туяанаас асаагджээ. Ёслолыг бурхдыг илтгэсэн 11 үзэсгэлэнт бүсгүй эхлүүлсэн байна. Дээд бурхны нарны туяаг тусгах параболийн толийн тусламжтайгаар бамбарыг асаажээ. Үүний дараа зургаан цэрэг эр Олимпийн наадмын үеэр дайнаас татгалзахын бэлэг тэмдэг болгож зэвсэггүй бүжгийг бүжиглэсэн байна.
Олимпийн анхны бамбар ОХУ-ын хоккейн шигшээ баг, “Вашингтон кэпиталз” Үндэсний хоккейн лигийн клубийн тоглогч Александр Овечкин, Грекийн уулын цаначин Яннис Антониугийн гараас бамбарыг хүлээн авсанаар бамбар аялалдаа гарсан байна. Бамбар аравдугаар сарын 7-ны өдөр ОХУ-д хүрэлцэн ирэх гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ