
Баянгол дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн долдугаар сард татварын байцаагт бүсгүйг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Энэ хэрэгт холбогдох Ц.Туяаг шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд нөгөөдөр болохоор товлогдсон байна.
Шүүх хуралдаанд шүүгчээр Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах нар оролцох бол өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн, улсын ялагчаар О.Гэрэл оролцох юм. Шүүгчдэгчийг Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.12 гэсэн зүйл ангиар буруутган шүүх юм.
Хэргийг эргэн сануулахад, Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст байцаагч ажилтай 27 настай Э-г хамт ажиллаж байсан 39 настай эмэгтэй Ц.Туяа гэгч 70 удаа хутгалж хэрцгийгээр хөнөөсөн юм. Хэргийн мөрдөн байцаалтын явцад сэжигтэн нь хамт амьдарч байсан Б гэгч залуугаа хохирогч Э-тэй хардсаны улмаас энэхүү хэргийг үйлдсэн нь тогтоогдсон билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ