Скарлетт Йоханссон улстөрч болохыг хүсчээ
Холливудын өсөх ирээдүйтэй жүжигчдийн нэг Скарлетт Йоханссон ирээдүйд улстөрчийн замналаа эхлүүлэх бодолтой гэдгээ “ВВС” агентлагт ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.
Тэрбээр “Би их улс төржсөн гэр бүлд өсч торнисон. Миний хайртай эмээ Дороти улс төрийн асуудлаар их идэвхтэй ажилладаг. Тэр маш олон улстөрчтэй харилцаатай байдаг. Улс төрийн зарим асуудлаар улстөрчидтэй харилцаж байгаа. Ерөнхийлөгчтэй хүртэл харилцдаг. Миний ихэр Хантер ч гэсэн улс төрд хөл тавьсан. Намайг улс төрийн асуудалд идэвхтэй хандаж, иргэний үүргээ нийгмийн өмнө заавал биелүүлэхийг шаарддаг. Би ч гэсэн улс төрийн асуудлуудыг анзаарч, ажиглаж явдаг. Гэхдээ би Ерөнхийлөгч болно гэж зүтгэхгүй ээ, харин улстөрч болохоор өөрийгөө бэлдэж байгаа. Та нар удахгүй дэлгэцнээс намайг улстөрчөөр харах цаг ирнэ” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ