Галзуу өвчний улмаас хорио тогтоожээ

img

  Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 3 дугаар багийн “Хөлийн цагаан толгой” гэдэг газар нутагладаг малчин Б /17 настай, эрэгтэй/ рүү энэ сарын 19-ны өдөр чоно дайрч гэмтээсэн. Мөн уг чоно мал амьтан руу дайрсан байна. Дээрх чоныг устгаж, сэг зэмээс дээж авч тус аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд галзуу өвчин болох нь тогтоогджээ. Тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон. Дээрх иргэний биеийн байдал сайн, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ