3198 малыг вакцинд харуулжээ

img

  Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн “Булууны үзүүр” гэдэг газар нутагладаг малчин Л, Г нарын 2 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилжээ. Уг үхрээс дээж авч тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн газрын мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэхэд  энэ сарын 18-ны өдрийн хариугаар боом  өвчин болох нь тогтоогдсон тул  сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ. Мөн ажлын хэсэг голомтын бүсэд нутаглах 8 өрх айлын нийт 3198 малыг урьдчилан сэргийлэх вакцинд харуулсан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

iiii:
hamruulsiin bish uuu
2013-09-30