Иранчууд ерөнхийлөгчөө өндгөөр шидлээ
АНУ-ын ерөнхийлөгчтэй утсаар ярьсных нь төлөө иранчууд ерөнхийлөгчөө өндгөөр шидэж угтжээ. Хасан Роухани НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дахь чуулганаас буцаж ирэхэд нь иранчууд нисэх буудалд өндгөөр шидэж хамгаалалтынхан шүхрээр хаалт хийж байсан байна. Зарим нэг нь гутлаа түүний машин руу шидсэн ч оноогүй аж.
Иран болон АНУ-ын ерөнхийлөгч нар 1979 оноос хойш анх удаа шууд харилцсан нь энэ юм. Хоёр орны тэргүүн нар цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцсэн байна.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ