Ц.Дашдондог: Шимтгэл нөхөн тооцох хугацаа маргааш 18.00 цагт дуусна

img

  “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасны дагуу иргэдийн 1990-2000 оны хооронд ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох үйл ажиллагаа өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-наас энэ оны наймдугаар  сарын 01-нийг хүртэл хэрэгжсэн. Гэтэл энэ хугацаанд тус үйл ажиллагаанд хамрагдаж чадаагүй, хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо олон байснаас ХАХНХ-ын сайдын тушаалаар наймдугаар сарын 01 буюу маргаашийг хүртэл сунгасан. Энэ хугацаанд хамрагдсан иргэдийн тоо болон бусад зүйлийн талаар Нийгмийн даатгалын Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Дашдондогоос тодрууллаа.   -“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-ийг сунгасан хоёр сарын хугацаанд хэдэн хүн хамрагдав? -Өнгөрөгч найман сарын нэгний байдлаар 469 мянган хүн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлсөн байсан. Тухайн үед нийгмийн даатгалын байгууллага дээр ажилласан жилээ сунгуулах хүсэлтэй иргэд олон байсан. Түүнээс үүдэж ХАХНХ-ын сайдын тушаалаар хоёр сарын хугацаанд сунгасан. Энэ хугацаанд  12-13 мянган хүн нэмж хамрагдаад байна.   -Хугацаа дуусахад нэг өдөр үлдээд байна. Өнөөдрийн байдлаар яг хэдэн хүн хамрагдсан байна вэ? -Бид уртасгасан цагаар ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн бямба гарагт ажилласан. Өнөөдрийн байдлаар 481374 хүн хамрагдсан мэдээлэл байна.   -Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийг хамруулна гэж байсан. Энэ талаар? -Хамруулсан. Бид гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдээ нийгмийн даатгалын газрын вэб сайтаар дамжуулан онлайн хэлбэрээр, Монголд байгаа ар гэрийнхэн буюу итгэмжлэгдсэн төлөөний хүнээр нь дамжуулж хоёр янзаар үйл ажиллагааг зохион байгууллаа. Онлайнаар 60 гаруй хүн хамрагдсны ихэнх нь БНСУ болон АНУ-д амьдарч байгаа иргэн байлаа.   -Тэгвэл хорих ял эдэлж байгаа иргэдийг? - Энэ ажил дээр ШШГЕГ-тай хамтарч ажилласан. Тус газраас хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг гаргаж өгөхөд ойролцоогоор 1000 гаруй хүн хамрагдахаар судалгаа байсан. Харин яг тэдэн хүн хамрагдсан гэсэн нарийвчилсан тоо гараагүй байна. Маргааш үйл ажиллагаа дууссаны дараа гадаадаас хэдэн хүн, хорих ял эдэлж буй иргэдийн гээд тоо нарийн гарна.   -Нэгдсэн дүн хэзээ гарах вэ? -Үйл ажиллагаа маргаашийн 18.00 цагт орон даяар дуусгавар болно. Тэгээд сумдын материал аймгийн нийгмийн даатгалын газруудад ирж шивэгдэж, нэгтгэгдэнэ. Түүний дараагаар нэгдсэн дүн гарна.   -Одоо дахин сунгах болов уу? -Бид сайн мэдэхгүй байна. Манай дээр сунгах тухай бичиг баримт ирээгүй. Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

baysglan:
dahin syngaj ogej tyslaach bi gadaadad bdag tegeed ydahgví mgl ywna nadad hootseldeed ogeh hvn bgví aaw eej maan íh nastaí ylsyyd bdag bolhoor bi ooroo ochij baíj hotseldeh gesen yum tyslaach
2013-10-01
Horigdol:
Horih yal edelj baigaa humuus hun bish yumuu. Yamar ch arga hemjee avsangui shuu dee.yamar too gargaj ireh geed bga yum be.
2013-09-30
ariunaa:
dahin 1 sungaj ogdog ch boloosoi 10 jil ajilgui bsan yumsan nohon toloh mongoo tsugluulsaar baital hugatsaa ni bolchih yum ZOVLON BNAA BNA
2013-09-30
ariunaa:
dahiad sungaj ogno uu 10 jil ajilgui bsanaa bogluuleh gesen mongo dutaad zovlon bnaa bna
2013-09-30
huselt:
dahiad sungaj ogooch ee...yadaj 15 honog ch yum u ..eroosoo amjihgui yumaa oocher ni diildehgui
2013-09-30
Irgen:
Dygaarlaad, dygaarlaad, oochirlood, oochirlood amjihgui baina
2013-09-30
Huselt:
Dahiad 1 sar sungaj uguh bolomj baina u? Huduu udaan hugatsaagaar yavaad tulultuu hiij chadsangui
2013-09-30
зочин:
10 сарын 1 юмуу гэж бичих гээд байгаа юм уу эсвэл сунгаагүй юм уу юмаа сайн нягталж бичиж байгаач ээ
2013-09-30
Bayar:
Dargaa bi USA-aas ireed nuhun daatgal khiilgekh geseer baital amjaagui. Zunii tsagt ikh achaalaltai, chuhal khumuus n amraad ezgui geed zunduu asuudal baisan.Khugatsaagaa on duustal bolgoj sungaj ugnu uu. Erdene saidad ulamjilj demjleg avna uu. Ikh bayarlalaa.
2013-09-30