
Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багт нутагладаг малчин 4 өрхийн нийт 24 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилсөн байна. Дээрх үхрээс дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид давтан шинжлүүлэхэд шүлхий өвчин болох нь тогтоогджээ.
Тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд нийт 29 үхэр өвчилснийг устгаж, 6903 малыг урьдчилан сэргийлэх вакцинд хамруулсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ