Л.Баттогтох: Прокурорын байгууллага П.Өлзийсайханыг заавал хэрэгтэн болгох гээд байна
2013-09-30

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Өлзийсайханыг өнгөрсөн тавдугаар  сараас хойш өнөөг  хүртэл Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж  байгаа. Тодруулбал  түүнийг найман жилийн өмнө цагдаагийн албан хаагчтай маргалдаж, зодсон гэх хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа билээ.  Харин энэ хэргийг хуулийн байгууллага шалгаад түүнийг буруугүй гэж тогтоосон байдаг.

Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан, гэм буруугүй гэдэг нь нотлогдсон  атал түүнд дахин  эл хэрэгт  хамааруулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Тиймээс түүнд холбогдох мөрдөн байцаалтын  ажиллагаа дуусч Нийслэлийн прокурорт хянагдаад улмаар Дээд шүүхэд харьяалал тогтоохоор шилжүүлжээ.  Харин тус шүүхээс харьяалал тогтоон Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Энэ талаар өнөөдөр П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтох болон түүний ар гэрийнхэн мэдээлэл хийлээ. Энэ үеэр П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтох “Өнөөдөр монголын нийгэмд албан тушаал ашиглан хэн нэгнийг 1937 оны хэлмэгдүүлэлт шиг хэлмэгдүүлдэг болжээ. Үүний нэг тод жишээ нь Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Өлзийсайхан болчихоод байна. Монгол Улсын Эрүүгийн хуулинд иргэнийг, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх хуулиас гадуур хэн нэгнийг цагдан хорихгүй гэсэн тулгуур зарчим байдаг. Тэгвэл энэ зарчим өнөөдөр алдагдаад байна” хэмээн онцлов. Харин түүний ар гэрийнхэн П.Өлзийсайханыг хоригдож байх хугацаанд эцэг нь харвалт өгч, ээж нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэрийн дэглэмтэй байгааг хэлсэн юм. Мөн П.Өлзийсайханыг батлан даалтад удаа дараа гаргах хүсэлтийг өмгөөлөгч болон ар гэрийнхэн хуулийн байгууллагад хүргүүлэхэд “гэмт хэргийг илрүүлэлт, тогтооход саад болж болзошгүй” гэх хариултыг өгдөг байна.

.

Хэвлэлийн хурлын дараа  П.Өлзийсайханд холбогдох хэргийг талаар түүний өмгөөлөгч Л.Баттогтохтой ярилцлаа.

.

-П.Өлзийсайханд холбогдох хэрэг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжсэн гэсэн. Яагаад та мэдээлэл хийх болсон бэ. Хэргийн талаар ярихгүй юу?

-Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Өлзийсайханыг прокурорын байгууллага хэн нэгний захиалгаар хилс хэрэгт хийгээд байгаа билээ. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн даргаар ажиллаж байхдаа хууль бус мод огтлох, алт олборлолт, ан гөрөө хийх, авилгал хээл хахуультай идэвхитэй тэмцэж ирсэн. Үүнийг ЦЕГ-аас мөн батлаж байгаа. Түүнийг Эрүүгийн тасгийн даргаар ажиллаж байхад тус аймгийн прокурорын газрын орлогч дарга н.Болд-Эрдэнэ гэгч этгээд авилгалын асуудалд орооцолджээ. Уг хэрэг дээр П.Өлзийсайхан АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, болон Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн төлөөлөгч Г.Ганболд нар ажиллаж, н.Болд-Эрдэнийг авилгал авсныг тогтоосон байгаа юм. Тиймээс н.Болд-Эрдэнэ тодорхой хэмжээний ял авч, үүнээс нэг жилийн ялыг биеэр эдлэсэн байна. Гэвч тэрбээр хорих ангиас гарч ирээд хуулийн байгууллагад нөлөөлж өөрийн нь шалгаж байсан П.Өлзийсайхан, Б.Бат-Олзвой, Г.Ганболд нарыг Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд “хууль бусаар намайг баривчилсан, хууль бусаар нотлох баримт гаргасан” гэх гомдлыг гаргасан байгаа юм. Үүнд Нийслэлийн прокурорт хянаад эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлсэн. Харин гурван шатны шүүхээс “уг хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжгүй” хэмээн хэргийг цагаатгах тогтоол гарсан.

.

-Цагаатгах тогтоол хэзээ гарсан юм бэ?

-Өнгөрсөн долоо хоногийн лхавга гаригт Улсын дээд шүүхээс цагаатгах тогтоол гарсан.

.

- П.Өлзийсайхан одоо ямар үндэслэлээр хоригдоод байгаа юм бэ?

-Цагаатгах тогтоол гурван шатны шүүхээс гарсан чинь н.Болд-Эрдэнэ өөр хувилбараар П.Өлзийсайханыг оролдож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, П.Өлзийсайханыг нэргүй мэдээллээр дөрвөн гэмт хэргийг хийсэн хэмээн  Нийслэлийн прокурор дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн.

П.Өлзийсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тус зүйл ангид 5-8 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг.

Тодруулбал, П.Өлзийсайхан долоон жилийн өмнө наадмаар Замын цагдаагийн тасгийн байцаагч Н.Мөнгөнтулгад шаардлага тавьж маргалдсан байдаг. Улмаар нэг алгадсан. Гэхдээ Н.Мөнгөнтулгын биед гэмтэл учраагүй. Тэрбээр өөрөө ч П.Өлзийсайхан даргад ямар ч гомдолгүй. Миний биед ямарч гэмтэл учраагүйгээ хавтаст хэрэгт мэдүүлсэн. Гэтэл прокурорын газраас хэргийг долоон жилийн дараа сөхөж, хүнд гэмтэл гэдэг дүгнэлт гаргуулж хэрэг үүсгэсэн байгаа юм.

.

-Долоон жилийн дараа хэргийг сөхсөн болохоор та зохион байгуулалттай гэж үзэж байгаа юм уу?

-Тийм. П.Өлзийсайханд алгадуулсан Н. Мөнгөнтулга гомдолгүй гэдгээ мэдүүлсэн. Мөн өөрөө ч яагаад гомдолгүй байхад хэрэг үүсээд яваад байгааг ойлгохгүй байна гэдэг. Долоон жилийн өмнө болсон хэрэгт өнгөрсөнтавдугаар сарын 11-нд хэрэг үүсгэсэн. Үүсгэхдээ хүний биед хүнд гэмтэл учруулсан гэж үүсгэсэн байдаг. Гэтэл гэмтлийн зэргийг хэрэг үүсгэснээс арван хоногийн дараа буюу өнгөрсөн тавдугаар сарын 21-нд хүнд гэмтэл гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр хуулийнхан хүнд гэдгийг яаж мэдэж хэрэг үүсгэсэн болж байна. Энэ мэт зохиомол хэрэг тулгаж байгаа нь батлагдаж байна.

.

-ЦЕГ-аас ямар нэгэн тайлбар хийсэн үү?

-П.Өлзийсайханыг саатуулаад ирэнгүүт зарим хүмүүс албан тушаалаас нь чөлөөлж өгөөч гэх бичгийг ЦЕГ-т өгсөн байгаа юм. Харин ЦЕГ-аас П.Өлзийсайхан бол ажилдаа үнэнч, маш олон гэмт хэргийг илрүүлж, хууль бус үйлдлүүдийг таслан зогсоодог чадвартай ажилтан гэх тайлбар өгсөн байна лээ. Ер нь бол Прокурорын байгууллага П.Өлзийсайханыг заавал гэмт хэрэгтэн болгох гээд байна.

.

Б.Цэрэндэжид

Shuud.mn
Сонин хачин
saihni hotol:
ene olziisaihan gegch nohor gants tsagdaa ch zodoogui bas neg zaluug boorond ni 5 cm gemtel uchruulchihaad 5mm bolgon mongo oggd garsan ter uedee 6 jil yal avchihad tsenssen gesen ene shuuh hural ni bas l ard tumnees nuuts haalttai bolson bna lee hogiin novsh bas nasaaraa tsagdaagiin baiguullagad alillaad tetgevert garah jil deer ni erdenechimeg gedeg huniig hudlaa yum yarij shurgasaar bgad ajilaas ni haluulsan gej bga eej shigee huniig ter novsh yah ni ve de selengechuud ugaasaa l uzdeggui sh de omgoologch ni gej bas neg zalilan
2013-11-17
Huchinduulegch canj bna uu:
Bolderdene gedeg teneg gar bolimoor yum hereg hiisen ni togtoogdood yl ni bagadsan yum bish uu ehe hun bol hamgiin baliar zavaan buhniig hiideg horvoogiin shaar shuu de tumen olon medne de
2013-10-11
ЗОЧИН:
ЭНЭ КОММЕНТЕД СЭТГЭГДЭЛ БИЧСЭН НӨХДҮҮД ЭНЭ ХЭРЭГТ ХАМААРАЛТАЙ ЭТГЭЭДҮҮД БОЛОЛТОЙ.ТЭР ДООР ӨМГӨӨЛӨГЧИЙГ ХАРААГААД ЗАНАЛХИЙГЭЭД ММӨНГӨ НЭХЭЭД БАЙГАА ХҮН НӨГӨӨ АВИЛГАЛ АВСАН ГЭХ НӨХӨР БАЙХАА.АЖЛАА САЙН ХИЙДЭГ ХҮНИЙГ ЯЛ ӨГӨХ ГЭЭД ОРОЛДООД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.ХАА БАЙСАН ДОЛООН ЖИЛИЙН ӨМНӨХ ХООРОНДЫН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭХ ТАНХИМД ОРУУЛААД Л ШИЙДЧИХЭЖ БОЛНО ШҮҮ ДЭЭ.ХУУЛИЫНХАН ИНГЭЭД ШИЙДЭЖ БОЛОХ АСУУДАЛЫГ УЖИГРУУЛАН УЖИГРУУЛАН ИНГЭЖ БАЙНА ГЭДЭГ ЧИНЬ ЯМАР НЭГЭН ХЭЛБЭРЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЖ Л БАЙНА ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ.ҮНЭДЭСЛЭЛГҮЙГЭЭР НЭГ ХОНОГ ХОРИН ГЭДЭГ ЧИНЬ ӨӨРӨӨ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ БАЙХГҮЙ ЮУ
2013-10-01
Тэмүүжинд:
Манай хуулийнхан нэг иймэрхүү. Үнэн төрх. Боловсон хүчнээ солих замаар л аажмаар шинэчлэл хийхгүй бол ийм хүмүүс шинэчлэгдэхгүй. Цалинг нэмээд ч хэрэг байхгүй. Цалингаасаа их АВЛИГА авч байгаа хүнд цалин юу ч биш. Нөлөөлөхгүй. Цаг үеийн улс төрийн уур амьсгалд тохируулж ял уншдаг шүүгч нар ч ажлаа өгөхгүй бол шминэчлэл явагдахгүй.
2013-10-01
selenege:
ulzii saihan stagdaad tenstehegui dee buduun baatar ene 2 iig sain shalgah heregtei ymar ymniih ni shudarga ajilahav dee landaga batstengeliin zaavraar ajildag eruugiin tasgiin darga baih uu
2013-09-30
hubartsaa:
ulziisaikhand iim ywdal ireh geed baisan yumaa, jahan holion bantangiin hun gewel mun. ajil sain hiideg baij magad, gehdee selengin tuwd baidag delguuriinh gazar bol hajuugiin baarnii huniih, ter huniig mun ih zowooj baigaad uuulsendee, ter hichneen temtslee, adag suuld ni nas barsan, Tsagdaagiin Yurunhii gazraas tre hund ulziisaikhan ajlaasaa halagdsan gedeg todorhoilolt hiij ugsun baidag yum 2010 ond , yer ni tsagdaa, prokuror bugd hudlaa sh dee
2013-09-30
ЗАЛИЛАНГИЙН ӨМГӨӨЛӨГЧ:
БАТТОГТОХОО ЧИ МУУ НАДААС ХУДЛАА ЯРЬЖ АВСАН МӨНГӨӨ ӨГВӨЛ ЯАСАН ЮМ БЭ?ХЭЗЭЭ ХЭНЭЭС АВСАНАА САНААРАЙ ЗА.ЗУРГИЙГ ЧИНЬ ОЛОН НИЙТИЙН ХЭРЭГСЭЛЭЭР ТАВИНАА ЗА.ХУДЛАА ДҮР ЭСГЭСЭН МУУ ЛУЙВАРЧИН.
2013-09-30
abcd:
Yugaa hudlaa soliorood bgaa uhna ve, tegvel ter avilgal avsan, modnii naimaa, Baatar gegch hamsaatan ene teriig ni yagad durdahgui bnaa, zovhon naad yarisnaar chini hereg uusgeegui shuudee, bitgii ingej muusain yumnuudiig haatsailaad bai l daa, mongo haraad yos zuigee buu umart omgoologchoo
2013-09-30
ЛУЙВАРЧИН ӨМГӨӨЛӨГЧ:
Энэ Л.БАТТОГТОХ гэдэг өмгөөлөгч бол өөрөө залилан хийдэг гар байж яаж олон нийтийн хэрэгслээр гач чадаж байнаа.ЛУЙВАРЧИН НОВШОО ЛУЙВАРДАЖ АВСАН МӨНГӨӨ ӨГВӨЛ ЯАСАН ЮМ БЭ?ЛУЙВАРЧИН НОВШ ХУДЛАА ГАР ХҮН ӨМГӨӨЛӨЖ ХАРАГДААЧЭЭ
2013-09-30
сайхнаа:
хүн гүтгэх хуультай шүү дээ. шударга бай л даа
2013-09-30
zohin:
olzii baih estoi gazaraa l bga sh de yu shudarga be bitgii jujigltsgee
2013-09-30
qwertyui:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-30
сандаг:
шүүх эмнэлгээр ямар ч дүгнэлт гаргуулж болдог юм байна ээ
2013-09-30
XAAN:
MOnxtoroo chi savraa tat Olzii-gees
2013-09-30
Selenge.Davaaxyy:
XAA-n gazriin mOnxtoriin oroltsoo mon ch tom bna shyy
2013-09-30