Бамбар сансарт гарна
2014 оны Сочийн өвлийн олимпийн бамбарыг Грек, ОХУ-аар дамжуулсны дараа сансарт хүргэхээр болсон гэв. Олон улсын олимпийн хорооны даргаар ажиллаж эхэлсэн Томас Бач хэлэхдээ, олимп бол дэлхийн ард түмнийг урамшуулдаг, ялангуяа маргаан сөргөлдөөнөө энхийн аргаар зохицуулж болно гэсэн үзлийг хүмүүст ухааруулах ёстой томоохон хөдөлгөөн. Энэ оны арваннэгдүгээр сард Оросын “Союз” хөлгөөр олон улсын сансрын станцад аваачих бөгөөд Оросын сансрын нисэгчид задгай сансарт хоёр хоногийн хугацаанд байрлах болсон гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ