
“Гоёл 2013” наадмаар топ модель болсон загвар өмсөгч О.Пүрэвдулам амаржиж охинтой болжээ. Тэрбээр алтны магнат, миссүүдийн эрлэг гэгддэг Ц.Мянганбаярт долоо дахь охиныг нь төрүүлж өгөөд байгаа нь энэ аж. Алтны магнатын хувьд аль өнгөтэй зүстэй миссүүдийг авч суун хүүхэдтэй болгоод салдаг нэгэн. Эх сурвалжийн мэдээлж буйгаар топ модель О.Пүрэвдулам жирэмсэн байх хугацаандаа Солонгосын хамгийн баячуудын хороолол гэгддэг Сөүлийн Ганнам дүүрэгт олны хэл амнаас хол амьдарч байсан юм. Гэвч тэрбээр энэ сарын дундуур эх орондоо ирж, өнгөрсөн долоо хоногт “Гурван гал” эмнэлэгт амаржсан байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ