Сөрөг бүлгийнхэнтэй хэлэлцээ хийхгүй гэв

img

Сирийн ерөнхийлөгч Башар Ассад саяхан Италийн телевизэд ярилцлага өгөхдөө, Сирийн дотоод дахь зэвсэглэсэн сөрөг хүчин бол үнэндээ террорист байгууллага, зэвсгээ орхиогүй тохиолдолд засгийн газар хэлэлцээ хийхгүй гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн саяхан баталсан шийдвэрийг мөрдөх болно гэжээ. Харин Сирийн гол сөрөг хүчин- “Сирийн үндэсний зохицуулах байгууллага”-ын гол гишүүн Сафан Аккашех хэвлэлийнхэнд хэлэхдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэр Сирийн иргэдийн эндэгдлийг багасгах болно. Арваннэгдүгээр сарын дундуур Женевт хуралдах Сирийн асуудлаарх олон улсын бага хурлаар олон улсын хамтын нийгэмлэг нийтлэг ойлголтод хүрэх болно гэдгийг харуулж байгаа бөгөөд зэвсэглэлээр Сирийн хямралыг зохицуулж чадахгүй гэсэн байна.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

qwertyui:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-09-30