Долларын ханш буурсаар байна
Долларын ханшийг тогтворжуулж чадсан тухай мэдээлэлийг эрх баригчид, Монголбанкны зүгээс хийж байгаа. 1790 төгрөгт хүрч дээр дооргүй сандаргаад байсан “ногоон” өнөөдрийн байдлаар 1646 төгрөг болж буурсан нь яах аргагүй огцом бууралт. Хөрөнгө оруулалтын хуулийн эерэг орчны сураг, Самурай бондод тавих найдлага хөрөнгийн зах зээлд таатай хандах бололцоог бий болгосон гэж судлаачид дүгнэж байна. Цаашдаа ч энэ эерэг хандлага үргэлжилнэ гэж таамаглаж байгаа нь энэ өдрүүдэд сонсогдож байгаа таатай мэдээллүүдийн нэг болж байгаа юм. Энэ талаар эдийн засагчид хэлэхдээ,
.
Санхүү эдийн засгийн сургуулийн багш Л.Оюун: Доллар хангалттай хэмжээгээр буурахгүй байна. Боломж гэвэл долларын орж ирэх урсгал. Урсгал нээгдчилээ. Тиймээс нааштай хандлага бий болж байна. Хөрөнгө оруулалтын хуулийг сая хэлэлцээд, орчныг нь тогтворжуулаад өгчихлөө. Тэгэхээр нэг хэсэг гайгүй.
.
Эдийн засагч Ө.Ганзориг: Богино хугацаанд макро эдийн засгийн суурь үзүүлэлтүүд долларын ханшийн өсөлтийг дэмжих маягтай байгаа. Долларын ханш огцом өсөх нь эдийн засагт хортой. Дунд болон урт хугацаанд долларын ханш унана. Үндэслэл нь манайх экспортын орон. Оюутолгойн төсөл явж эхэлсэн, нүүрсний экспорт, төмөрийн хүдрийн экспорт сэргэнэ. Мөн Хятадын эдийн засаг харьцангуй гайгүй байх төлөв харагдаж байна. Хятадын эдийн засаг гайгүй байх төлөвтэй учраас манай экспорт сэргээд түүнээс улбаалан манайд орох долларын урсгал нэмэгдэнэ. Долларын ханш урт хугацаанд сулрах боломжтой.
.
Ц.Зол
СЭТГЭГДЭЛ БИЧИХ