Хүн амын хөгжлийн асуудлыг хэлэлцэж байна

img

“Монгол Улс хүн ам, хөгжлийн олон улсын бага хурлаас хойш 20 жилд” үндэсний хэмжээний бага хурал Төрийн ордон болж байна. Одоогоос 20 жилийн өмнө, дэлхийн 180 гаруй улсын Засгийн газрын төлөөлөл Кени улсын Кайро хотод Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хуралд оролцож, дараагийн 20 жилийн зорилтуудаа тохиролцжээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд  гарсан ахиц дэвшлийг үнэлж, дараагийн 10 жилийн зорилтуудыг тодорхойлох хэлэлцүүлгүүд бүс нутаг болон дэлхийн түвшинд хийгдэж байгаа. Эдгээр хэлэлцүүлгүүдэд манай улсын төлөөлөл идэвхтэй оролцож иржээ. Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 12 төлөөлөгч Бангкок хотноо Ази, Номхон далайн бүс нутгийн Хүн амын бага хуралд оролцоод иржээ. Энэ бага хурлаар хүн ам хөгжлийн асуудлаар бүс нутгийн хэмжээнд гарсан амжилт, шийдвэрлэгдээгүй асуудлуудыг хэлэлцэж, ойрын жилүүдэд бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх хүн ам ба хөгжлийн асуудлаар зорилтуудаа тодорхойлсон байна.

Манай төлөөлөгчид бүс нутгийн хэмжээнд хүн амын хөгжил, нөхөн үржихүйн эрүүл мэнд ба нөхөн үржихүйн  эрх, жендэрийн тэгш байдлын асуудлууд, тэдгээрийн хоорондын уялдааг хэлэлцсэн хэлэлцүүлгүүдэд оролцсон байна. “Хүн амзүйн бодлогыг хөгжилтэйгээ уялдуулах түүхэн үе одоо ирж байна. Хүн амын дунд сургууль, цэцэрлэгийн багш нарын тоог хөгжлийн бодлоготой уялдуулан нэмэгдүүлэх шаардлагатай. НҮБ-ын хүн амын судалгаагаар насжилтанд тооцогдох орны тоонд багтсан. Тиймээс шинжилгээ судалгаа хийж байна” хэмээн бага хурлыг нээж ХАХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Отгонжаргал хэлсэн юм.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улсын Загсийн газраас жендэрийн тэгш байдлыг  хангах, чадваржуулах чиглэлээр олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. 1998 оноос хойш хүн амын дундаж наслалт нэмэгдсээр өнөөдөр эрэгтэйчүүд 65, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 73 болсон байна. Мянганы хөгжлийн зорилтод тусгагдсан эхийн эндэгдлийг бууруулах асуудалд анхаарч ихээхэн амжилттай хэрэгжсэн байна. Хүүхдийн эндэгдлийг бууруулахад ч мөн амжилттай ажилласныг оролцогчид баримт дээр түшиглэн хэлэлцэж байлаа.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ