Шинзо Абэ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг гэртээ урьжээ

img

  Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ өчигдөр  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Токио хотын Шибуя дүүрэг дэх гэртээ урьж уулзжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоод буцах замдаа Токиогоор дайрч өнгөрсөн аж.   Ерөнхий сайд Ш.Абэ саяхан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хүлээн авч айлчлуулан Монгол, Японы хамтын ажиллагааны 2013-2017 оны хөтөлбөрт гарын үсэг зурсан, энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2010 онд Япон Улсад айлчлахдаа томъёолж тунхагласан Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлж гүнзгийрүүлэхэд ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэжээ.   Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ онд хоёр орны Ерөнхий сайд нар хагас жилийн хугацаанд харилцан айлчилж, цаашдын хамтын ажиллагаанд чухал хөтөлбөр байгуулсанд баяр хүргээд, түүнийг хэрэгжүүлэх талаар эрчтэй хамтран ажиллая гээд Япон Улсын Ерөнхий сайд гадаад улсын төрийн тэргүүнийг өөрийн гэртээ урьж уулзаж байгаа нь анхны тохиолдол аж. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

жирийн нэгэн Монгол:
Ер нь яаж ч бодсон Япончуунчуудтай эвсэг найрсаг, хамтарч ажиллаж байх нь тун зөв. Тэд үнэхээр чадалтай найрсаг ард түмэн.
2013-10-01
Pee+:
Japan chuud urgelj l bidniig hund hitsuu uid tuslaj demjih ym daa... ard ni tom ashig sonirhol baigaa daa
2013-10-01
даваа:
Эдийн засгийн хүнд үед тусламжийн гараа сунгаж буй япднчуудад баярлаж явдаг. Газар хөдлөлтийн дараахи япончуудыг хараад гайхаж бахархсан. ЧАдалтай ард түмэн.
2013-10-01
зочин:
манай ерөнхийлөгчийг ихэд хүндэтгэн үзэж байгаан байна даа
2013-09-30
tasarch bolohgui:
aild ochood tasarch bariad hachin yum bolov doo
2013-09-30
ZAYA:
Mash sain baina ulam uhaalag alham hiihiig husie
2013-09-30
xarz:
ovooshdee,yponii eronhii.
2013-09-30
sain:
sain baina Elbegee, sake baga uugarai
2013-09-30