Хятад барааг худалдаалахыг эсэргүүцлээ
Перу улсын хувцас, даавуун эдлэлийн зах зээлд БНХАУ-ын бараа бүтээгдэхүүн түлхүү орж ирэх болсон. Тус улсын хувцас, даавуун эдлэлийн дотоодын зах зээлийн 80 хувийг Хятадын бараа бүтээгдэхүүн импортлогчид эзэлж байна. Сүүлийн үед орж ирэх болсон бүтээгдэхүүн өндөр татвараас зайлсхийж, үнэ хямд, чанаргүй байгаа нь энэ төрлийн зах зээлд шударга бус өрсөлдөөнийг бий болгож байгаад худалдаачид дургүйцлээ илэрхийлжээ.
Лима хотын худалдаачид дэлгүүрүүдийнхээ хаалгыг барьж, 10000 гаруй худалдаачин гудамжинд жагссан гэв. Худалдаачдын холбооноос мэдэгдэхдээ “Бидний хийж буй жагсаал бол Хятадын хямд, чанаргүй хувцас хууль бусаар манай зах зээлд нэвтэрч байгааг эсэргүүцэж байна. Хятадаас орж ирдэг ихэнх бараа бүтээгдэхүүн чанаргүй, эдэлгээ муутай, томоохон брэндүүдийг хуулбарлаж, байгааг Засгийн газар мэдсээр байж худалдааны эрх чөлөөнд оруулж байгаад дургүйцлээ илэрхийлсэн юм. Хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ авахаас илүү Хятадын чанаргүй барааг сонгох нь дотоодын нийт бүтээгдэхүүний үнийг газарт унагаж, худалдааны зах зээлийг Хятадын эрх мэдэлд бүрэн оруулах магадлалтай” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ