Ажилласан жилээ тооцуулах хугацаа өнөөдрөөр дуусгавар болно
Өнөөдөр ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн хэрэгжилт дуусаж байна.
Монгол Улсын Их Хурлаас 2012 оны 9 дүгээр сард баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хууль, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн А/57 дугаар тушаалаар баталсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх журам” 2013 оны 8 дугаар сарын 1 хүртлэх хугацаанд үргэлжилхээр болсон.
Харин энэ оны 7-р сарын 30 гэхэд 260 мянган хүн л ажилласан жилээ нөхөн тооцуулахаар бүртгүүлсэн байсан учир 10-р сарын 1-нийг хүртэл сунгасан билээ.
Б.Цэрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ