Хавар захиалга өгсөн оюунтуудын цэнхэр карт гарчээ

img

Өнөөдрөөс эхлэн оюутнууд нийтийн тээвэрт Smart буюу цэнхэр картаар үйлчлүүлнэ. Өнгөрсөн тавдугаар сарын 01-нээс зургадугаар сарын сүүлч хүртэл буюу хавар захиалга өгсөн оюутны 57 мянган цэнхэр карт хэвлэгдэн гарчээ. Тэдгээр нь хоёр болон гурав, дөрөвдүгээр ангийн оюутнууд байгаа юм.

Энэ хичээлийн жилд нийт 130 мянган оюутан нийтийн тээврийн үйлчилгээнд үнэгүй хамрагдана. Харин үлдсэн хэсэг буюу намар хичээлд орж ирэхдээ захиалсан нэгдүгээр болон бусад ангийн оюутнуудын цэнхэр карт хэвлэгдэж байгаа аж.

Оюутны нийтийн тээврээр үнэгүй зорчих карт хугацаандаа гарахгүй байгаагийн шалтгаан нь банк солигдсонтой буюу Хадгаламж банк, Төрийн банк болсонтой холбоотой гэх хариултыг албаны хүн өглөө.

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ