Л.Раднаасүрэн: “Магнай трейд” тэвчээртэй хүлээж чадсангүй

img

Сүүлийн гурван сарын турш валютын ханш савласан ч төрөөс зохицуулалт хийсний дүнд шатахууны үнэ нэмэгдээгүй. Цаашдаа ч өсөхгүй болохыг Уул уурхайн сайд олон нийтэд зарласан. Гэтэл өчигдрөөс эхлээд “Жаст”, “Магнай трейд групп”ХХК АИ-92 автобензиний үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмэгдүүлжээ.

.

Энэ талаар тус компаниас тодруулахад “Манайх өнөөдөр тооллоготой байгаа тул холбогдох хүмүүс нь алга байна. Тиймээс энэ талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариу өглөө. Харин Газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүн хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэн “Ер нь бол “Жаст”, “Магнай трейд” хоёр нэг байгууллага гэж явж байгаа. Бид өнөөдөр удирдлагуудтай нь уулзахаар болсон. Тус компаниас үнээ нэмэхийн өмнө буюу өнгөрсөн баасан гарагт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар/ШӨХТГ/-т мэдэгдсэн гэсэн ” хэмээв. Тэрээр мөн “Бид 10 дугаар сард шатахууны үнэд зохицуулалт хийнэ. Үүнийг “Магнай трейд” тэвчээртэй хүлээж чадсангүй” гэж байлаа.

.

Тэгвэл энэ талаар ШӨХТГ-ын олон нийттэй харилцах албанаас үгүйсгэж, “Магнай трейд үнээ нэмэхийн өмнө мэдэгдээгүй” гэсэн хариултыг бидэнд өглөө. Ямартай ч албаны хүмүүсийн ярьж буйгаар “Магнай трейд”-ыг дагаад бусад шатахуун импортлогч компаниуд үнээ нэмэхгүй бололтой.

А.Энхжаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ganzo:
Засгийн 93-аа сайн татаж үнээ нэмэхгүй зарвал жинхэнэ самрахын байна гэдгийг ойлгож байгаа болуу,
2013-10-01
шунхлай:
шунхлай ч нэмсэн байсан шүү шөнө л лав нэмэгдсэн үнээр борлуулж байсан
2013-10-01
zocnin:
MAGNAI ARGA HEMJEE AVNA UU NEMEED BGAAGAA ZOGSOOHGUI BOL DELBELNE SHUU DOLLARAAR OLON ULS HUMUUS DALIMDUULJ BAYAJASAN SHUU
2013-10-01
Төмөрөө:
Магнай трейд компани зах зээлд шилжиж улс орон даяараа хүндхэн байсан үед анх удаа өөрсдөө үнээ буулгаж бусдадаа үлгэр болж эх оронч санаачлага гаргаж байсныг санаж байна. тэр үед энэ санаачлагыг олон түмэн ч магтаж байсан, одоо харин эсрэгээрээ үнээ нэмж бусад бенеины компаниуддаа үлгэр үзүүлэх нь дээ
2013-10-01
ЗОЧИН:
ИЙМ Л МАЛНУУДАД ТӨР ТӨМӨР НҮҮРЭЭ ҮЗҮҮЛЭЭЧ.ЧАДАХГҮЙ ДЭЭ.ЧАДАХГҮЙ
2013-10-01
зочин.:
манайх гадаадаас авч байгаа бензиний үнийг нэмж болно. Монгол гаргаад байгаа Монгол-93 бензин Монголдоо гаргаж байж яагаад импортын бензинтэй адилхан үнэтэй зарагдаад байгаан бэ? Бид нар чинь Монгол-93 бензиний үнийг буулгана гэж их горьдож байсан шүү.
2013-10-01
Zochin:
Доллар одоо бууна Самурай бонд, нүүрсний орлого г.м олон валютын эх үйсвэр байна. Яааруу нэмэх шаардлага байхгүй. Уг нь Монгол банк мөнгө өгсөн биздээ. Жоохон эх оронч байх хэгэгтэй байна. түр зуурын хямралыг давж чадахгүй. Ядаж ашгаа авахаа түр азнавал яаасан юм
2013-10-01
.....:
нэмэх нь зов
2013-10-01
irgen ch yum uu bish ch yum neg nuhurt:
ter irgen geed uuriigoo nerlesen nuhurt. Gazriin tosnii Q chine ugaasaa ontsgoi buteegdehuun gedgiig meddeggui yum uu. Une nemeheer urgun heregleenii une nemegdene sh dee. Inflation-nii suuri ni shatahuun yum. unee nemeed buulgahaar yumnii une buurdag bil uu. chi ehleed irgen geheesee umnu bicheg useg tailagdsan ni dr bhaa
2013-10-01
зочин:
Ямар нэг шийдвэр гараагүй байхад ингэж дур мэдэн толгой гаргаад байгаа нь хэт өөгшиж иргэдээ доорд үзэж байгаа юм биш үү?Яагаад хуульд захирагдахгүй улс,ард түмэнд чирэгдэл учруулан басамжлаад байна аа????Тэгээд үнийн савалгааны хор уршгийг хэн хариуцах бэ? Хохиролыг нүйцэд вооцхгүй зөвхөн зөрчил гэж үздэг нь хараг даж байн.Ард түмэнд хохирол учруулснаар бодох ёстой биш үү?Удирдлага,үалуур байна уу?? хэт басаад байнауу??
2013-10-01
irgen:
Ugaasaa nemj l taaraa shd USD usuud xichneen sar bolloo, uniig daramtalj baridag ue 20 jiliin umnu ungursun, odoo l daxin sergej bx shig bn
2013-10-01