Хуульчийн мэргэжлийн дүрэмд иргэдийн саналыг тусгана

img

Өнгөрсөн сард зохиогдсон Хуульчдын их хурлаар хуульчийн мэргэжлийн дүрмийг баталж,  хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тавигдах стандарт, үүрэг, хариуцлага хүлээх үндсийг тогтоосон. Энэ дүрэм нь хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч хуульч, прокурор, шүүгч, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий бусад этгээдийн үйл ажиллагаатай холбоотой харилцаанд үйлчлэх юм.

р

Түүнчлэн энэ хууль нь хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааг зохицуулах хэдий ч нөгөөтэйгүүр иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн аж. Хамгийн гол нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зорилго нь иргэний эрх ашгийг хамгаалахад чиглэсэн байдаг тул тус дүрэмд олон нийтийн оролцоог  нэмэгдүүлэхийг зорьсон байна. Энэ хүрээнд олон нийтийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг энэ сарын 03-ны пүрэв гарагийн 13.00 цагт  Хуульчдын танхимд зохион байгуулахаар болжээ. Тодруулбал, Хууль зүйн хүрээлэнд зохиогдох энэхүү ээлжит хэлэлцүүлгийн үеэр Хуульчийн мэргэжлийн дүрэмд иргэний санаа бодлоо тусгах тул хүссэн хэн бүхэн оролцох боломжтой юм байна.

Хуульчийн мэргэжлийн дүрмийг доорх холбоосоор татаж авна уу.

http://legalinstitute.mn/index.php?option=com_wrapper&view=wrapper&Itemid=156

р

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
zarim neg davarsan prokururuudiig shalgaj ajil mergejildee tohiroh uguig n togtoodog yamar holboo, darga bdg yum be? Do n medehgui yum bna lee.
2013-10-01