Стандартын шаардлага хангасан такси I эгнээгээр зорчиж эхэллээ

img

  Нийслэлийн иргэдийг баталгаатай тээврийн хэрэгслээр хангах, автозамын ачааллыг бууруулах зорилгоор Стандартын шаардлага хангасан таксиг 10-р сарын 01 буюу өнөөдрөөс эхлэн 1-р эгнээгээр зорчуулж эхэллээ. Энэ ажлын хүрээнд Замын Цагдаагийн газрын хяналтын камерт бүртгэгдсэн такси үйлчилгэээр хэлдэг 15 компанийн 579 такси 1-р эгнээгээр зорчих эрхтэй бөгөөд таксины өнгө үзэмж, стандартын шаардлагад нийслэлийн Тээврийн газар хяналт тавин ажиллах аж.   Такси нэгдүгээр эгнээгээр зорчихдоо зогсоолын бус газар зогсож зорчигч буулгаж, суулгахгүй ба зөвхөн  зориулалтын зогсоолд зогсож үйлчлэх юм. Шаардлагатай үед I эгнээнээс баруун гар тал руу эргэн тээврийн хэрэгслийг зогсохыг хориглоогүй туслах зам, хороололд унд буулгаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоно. Өнөөдрөөс эхлэн 2 сарын хугацаанд Замын цагдаагийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах бөгөөд Хууль сахиулахын их сургуулийн 60 сонсогч  “Кино үйлдвэр”-ээс “Хар хорин” зах хүртэл 60 цэгт замын хөдөлгөөний хяналт зохицуулалт хийхээр болжээ.   Улаанбаатар хотод 16-р хорооллын  автобусны зогсоолын ард, Сансарын ШТС-ын автобусны зогсоолын ард, Судалт төв, Барилгачдын талбай, Бөмбөгөр худалдаанытөв, 4-р хороолол “Дүүхээ” төв, 10-р хороолол туслах зам, “Цахилгаан тээвэр” компаний эсрэг талд, Центрпойнт /Голомт төв/, ТБД андууд /Хаан банкны урд/, Капитрон банк /103-ын уулзварын урд/ , Төв номын сангийн өмнө, Улаанбаатар их дэлгүүрийн хойд талын гээд нийт 13 таксины зогсоол бүрэн ашиглалтанд орсон бөгөөд Төмөр замын дээд сургууль болон Цэргийн эмнэлгийн урд талбайд 2 зогсоол нэмж барьж байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ