Канье Уэст 6 сар хоригдож магадгүй

img

АНУ-ын реппер дуучин Канье Уэст гэрэл зурагчинд гар хүрснийхээ төлөө зургаан сар шоронд хоригдож магадгүй болжээ. Өөрийнх нь эвгүй үед зургийг нь дарсанд тэрбээр уурлаж, гэрэл зурагчинг цохиж орхисон юм. Хэдийгээр гэрэл зурагчин хүнд бэртээгүй ч шүүхээр зургаан сарын ял ногдуулах боломжтой ажээ.

Канье Уэст Ким Кардашьян болон хүүхдийнхээ хамт шинэ харш худалдан авч, тогтвортой сайхан амьдралыг хүсч байгаа ч гэрэл зурагчдын мөшгилт түүнийг заримдаа уур бухимдлаа барьж чадахгүй хэмжээнд хүргэдэг хэмээн жиргэжээ. Тэрбээр 2008 онд гэрэл зурагчны хамрыг хугалж, нэг сарын хугацаатай автобусны буудлуудыг цэвэрлэж байжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ