Намрын чуулган нээлтээ хийлээ

img

  УИХ-ын намрын ээлжит чуулган  нээлтээ хийж байна. Намрын чуулганы нээлтэд гадаад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд, дипломат корпусын төлөөлөгчид оролцлоо.Намрын чуулганы нээлтдээ эмэгтэй гишүүд ягаан, цайвар өнгийн хослол, ногоон дээлээр гоёсон бол эрэгтэй гишүүд хүрэм, зангиагаар жигдэрсэн байлаа.  УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ,

-Баянзүрх, Хан-Уул дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгын явцтай танилцахад тодорхой үр дүнд хүрсэн байна. Өнгөрсөн сард Тавантолгой зэрэг уурхайн компаниудын үйл ажиллагаатай танилцлаа.  Үндэсний уул уурхайн компаниуд ихээхэн хөрөнгө оруулалт хийж, хөдөө орон нутагт уурхай дагасан хөгжил бий болж байна. Гэхдээ нүүрс тээвэрлэлтээс үүдсэн хүндрэл гарч байна.   УИХ эрдэс баялгийн бодлогоо боловсруулахдаа энэ талыг бодолцох хэрэгтэй. Намрын чуулганаар 2014 оны улсын төсөв, мөнгөний бодлого, Шүүхийн шинэчлэлт гээд олон хууль, тогтоомжийг батална.

2013 оны төсвийн орлогыг хэт өндөр баталснаас тэнцвэр алдагдлаа. Тиймээс хуулийн дагуу энэ оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлагатай болж байна.  Ирэх оны төсвөө батлахдаа ч бид бодитоор тооцон батлах шаардлагатай байна. Хэдхэн хоногийн өмнө ээлжит бус чуулганаар хэлэлцсэн хөрөнгө оруулалтын тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай байна. Тиймээс цаг хугацааг зөв ашиглаж, холбогдох хууль тогтоомжийг  хэлэлцэх батлахаар шамдан ажиллана гэж итгэлтэй байна гэлээ.

Н.Энх

Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Fhdhjfd:
Chhdcbyvdjvdrhbdrh
2013-10-03
zoshin:
zail aash dabarsan p nuud
2013-10-01