Сонгуулийн тухай сэтгүүл хэвлэжээ

img

  Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуулийн тухай  сэтгүүлийг  хэвлэн гаргажээ. Өмнө нь аливаа сонгуулийн талаар  сэтгүүл гаргаж байсан тохиолдол үгүй. Сэтгүүлд Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрээс аваад шинээр сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол хүртэлх  сонгуулийн бүхий л үйл явцыг харуулсан гэрэл зураг, тоон үзүүлэлт, баримт бичиг, хэлсэн үг, үнэлэлт, дүгнэлт, сонгуулийн дүн зэргийг дэлгэрэнгүй нийтэлжээ. Сэтгүүлийн дээжээ өнөөдөр ажлаа эхэлж буй УИХ-ын намрын чуулганы нээлтийн арга хэмжээний үеэр гишүүдэд тараасан байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ