Сирид 83 орны террористууд алан хядлага үйлдэж байна

img

Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллем “Эх оронд нь 83 орны террористууд энгийн болон цэргийн алба хаагчид руу буу шагайж байна” гэж НҮБ-ын 68 дахь чуулган дээр мэдэгджээ. Тэрбээр энэ хэргийг  2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдалтай адилтгасан байна. “Ямар ч иргэний дайн Сирид болоогүй. Гэхдээ террористуудын эсрэг дайн болж байна. Ямар  ч үнэт зүйлсийг мэдэрдэггүй. Шударга ёс гэж мэддэггүй, ямар ч хууль дүрэм  үл мэдэгчдийн эсрэг дайн” гэжээ. Мөн босогчдыг химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн дахин хэлсэн байна.

Гадаад хэргийн сайд ВВС-ийн Ойрхи Дорнодын сурвалжлагчтай ярилцахдаа Сирийн асуудлаарх олон улсын энхийн хурал зайлшгүй чухал байгааг онцлон хэлжээ. Гол нь Турк, Саудын араб, Катар босогчдод зэр зэвсгээр тусалсаар байвал үр дүн гарахгүй гэсэн байна.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ