“Янки, гөү хоум”
Венесуэл Америкийн гурван дипломатыг эдийн засгийг нь унагах санаатай явуулга хийсэн гэсэн үндэслэлээр 48 цагийн дотор нутгаасаа гарах шаардлага тавьжээ. Тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро “Янки, гөү хоум” гэж Санта-Ана хотод болсон албан ёсны арга хэмжээн дээр хэлжээ. Ерөнхийлөгч Николас Мадурод Америкийн гурван дипломат Венесуэлийн компаниудад үйлдвэрлэлээ багасгахыг хүсч авлига өгсөн талаар нотолгоо байгаа гэнэ.
АНУ Венесуэл 2010 оноос элчин сайдын хэмжээнд харилцаагүй байгаа юм. Каракаст Америкийн талыг хариуцсан дипломатууд ажилладаг байна. Венесуэлд сүүлийн саруудад элсэн чихэр, гурил, 00-ын цаас хүртэл ховордоод байгаа юм.
Д.Од
СЭТГЭГДЭЛ БИЧИХ