Нийслэлийн хамгийн ахмад иргэн 108 настай

img

  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1991 оны чуулганаас 10 сарын 01-ний өдрийг Олон улсын  Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр болгон  зарласнаас хойш манай улс Монголын Ахмадын өдрийг 22 дахь жилдээ тэмдэглэж байгаа. Энэ жил Нийслэлийн Ахмадын байгууллага үүсч хөгжсөний 45 жилийн ой давхар тохиож байгаа юм.   Нийслэлд 90 гаруй мянган өндөр настан амьдарч байгаагаас өнөөдрийн байдлаар 62 146 нь нийгмийн халамж үйлчилгээнд хамрагддаг байна. 80-аас дээш настай 7 144,  95-аас дээш настай 246, 100-аас дээш настай 27 өндөр настан байгаагаас хамгийн өндөр настай нь 108 настай Самбуугийн Бүтэмж хэмээх азай буурал  Чингэлтэй дүүргийн 19-р хороонд  амьдарч байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ