Автобусны буудлуудад шалгалт хийж эхэлжээ
2013-10-01

  Иргэдийн шаардлагыг хангасан, соёлтой үйлчилгээг бий болгох, нийтийн эзэмшлийн зогсоол, талбайг зориулалтаар нь ашиглах үүднээс Нийтийн Тээврийн газар, нийслэлийн Замын Цагдаагийн газар, нийслэлийн Автозамын газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар хамтран нийтийн тээврийн зогсоолуудад хамтарсан үзлэг, шалгалт хийхээр болжээ.   Шалгалтаар  мэргэжлийн байгууллагууд хамтран нийтийн тээврийн үйлчилгээний автобусны дундын болон эцсийн зогсоолын байршлыг тогтоож, баталгаажуулах юм. Зогсоолын нэгдсэн үзлэгт төвийн  6 дүүрэг, зуслангийн эцсийн болон дундын зогсоолууд хамрагдана.   Мөн замын хөдөлгөөнд саад учруулж, зам тээврийн осол зөрчлийн тоо нэмэгдэх шалтгаан болж байна гэх үндэслэлээр Замын Цагдаагийн газраас “Баруун 4 зам”, “Бөхийн өргөө”, “64-р дэлгүүр”, “Зүүн 4 зам”, “Саппоро”-ийн автобусны буудлуудыг нүүлгэн шүлжүүлэх талаар Нийслэлийн Тээврийн  газарт ирүүлсэн  саналын дагуу “Олон нийтийн санал асуулга” явуулж байгаа юм. Д.Цэцэг
Shuud.mn
Сонин хачин