Олон улсын түвшинд хүрсэн дунд сургуулиуд үүдээ нээжээ

img

Өнөөдөр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Төрийн өмчийн олон улсын лаборатори сургуулиудаар орж хичээлийн явц, сургалтын орчинтой танилцлаа. Кембрижийн хос хэлний хөтөлбөрөөр хичээллэж байгаа төрийн өмчийн  “Шинэ эрин” сургууль өнгөрсөн жил элсэлтээ авч хичээллэж эхэлсэн бол “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуулиуд энэ жилээс хичээллэж эхэлж байгаа юм. Сайд Ё.Отгонбаяр эхлээд саяхан хичээлийн шинэ байранд нүүж орсон төмөр замын “Шинэ эрин” олон улсын лаборатори сургуулиар орлоо. Тус сургууль өмнө нь Хан-Уул дүүргийн 115-р сургууль дээр хичээллэж байсан бөгөөд энэ жилээс төмөр замд баригдсан шинэ хичээлийн байрандаа оржээ. Ингэснээр тус сургуулийн сургалтын орчин нөхцөл эрс сайжирч кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг олон улсын лаборатори сургуулиудад тавигддаг шаардлагуудыг хангаж чадсан байна. Энэ хичээлийн жилд тус сургуульд 7,8,9,10 дугаар ангийн 160 хүүхэд суралцаж байна. Энэ нь нэг ангид ердөө 20 хүүхэд суралцаж байна гэсэн үг юм. Анги дүүргэлт 20 хүүхдээс хэтрэхгүй байгаа нь кембрижээс тавигддаг бас нэг стандарт хэмжээ юм. Тус сургууль өнгөрсөн жил 9-р ангиас элсэлт авч байсан бол энэ жилээс 7,8,9-р ангиас нээлттэй сонгон шалгаруулалтаар элсэлтээ авчээ. Шалгаруулалтыг Боловсролын үнэлгээний төв зохион байгуулсан байна. Олон улсын лаборатори сургуульд суралцаж байгаа хүүхдүүд 11 төрлийн хичээлийг англи, монгол хос хэл дээр үзэх бөгөөд эдгээр хичээлээс өөрийн сонирхсон 4-5 хичээлийг сонгож үзэх юм. Харин монгол хэл, уран зохиол, монголын түүх зэрэг хичээлүүд нь заавал үзэх хичээлийн тоонд орох бөгөөд эдгээр хичээл нь бүгд монгол хэл дээр орох юм. Сайд Ё.Отгонбаяр тус сургуулийн хичээлийн явцтай танилцаж явахдаа 10-р ангийн хүүхдүүдээс  IGCSE / international general certificate for secondary education/  буюу кембрижийн олон улсын дунд боловсролын шалгалтанд хир бэлдэж байгааг нь асууж сонирхож байлаа. Энэхүү шалгалтыг тус сургуулийн 10-р ангийн сурагчид анх удаагаа ирэх жил өгөх бөгөөд энэхүү шалгалтыг амжилттай өгснөөрөө  олон улсын их дээд сургуульд элсэн суралцах эрхтэй болох юм. Тийм болохоор сайд ихээхэн анхаарал хандуулж  сайн суралцахыг захиж байлаа. “Шинэ эрин” сургууль багшлах боловсон хүчний хувьд 20 гаран багштай  байгаагийн 3 нь гадаад багш байна. Удахгүй дахин 5 багшийг гадаадаас урьж ирүүлэхээр БСШУЯ ярьж тохирчээ. Сайдын дараагийн орсон “Шинэ эхлэл”,”Монгол тэмүүлэл” сургуулиуд ч сургалтын орчин нөхцөлөө сайтар хангасан нь харагдаж байлаа. Кембрижээс тавигддаг бүхий л шаардлагууд болох иж бүрэн тоноглогдсон лаборатори анги танхим, интернэтийн хурдны хэмжээ, галын болон аюулгүй ажиллагаа, шалгалтын материал хадгалах тусгай өрөө, 24 цагийн ажиллагаатай хяналтын камер гээд олон шалгуур үзүүлэлтийг хангасан аж. Сайд олон улсын түвшинд сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн эдгээр сургуулийн талаар сэтгэл хангалуун байгаа нь илт байлаа. Учир нь өөрийн бүрэн эрхийнхээ 4 жилийнхээ хугацаанд монголын боловсролыг дэлхийн түвшинд хүргэх эхлэлийг тавьж чадсан болохоор аргагүй бизээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэ төлбөргүй ийм сайхан сургууль байгаа нь сайн байна. Ийм өндөр боловсролыг төлбөргүй авч байгаа нь сайхан.Сургуулиуд бүгд ийм болох хэрэгтэй. Орчин нөхцөл сайхан бол сурах эрмэлзэл сэтгэл хангалуун байхад төрөлгүй л яах уу. Монгол хүний оюун ухаан өндөр, сэтгэн бодох чадвар ч сайтай хүмүүс шүү дээ. Түүнийг олон улсын энэ системийн аргачилалаар хөгжүүлэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэгдэх нь мэдээж.
2012-10-10
зочин:
Монголчууд яахаараа атаарху шаралхуу байдаг байна. Хийж чадсан юм нь харин ч сайн байна гэмээр байна. Монголчууд гэхээр л юмны сүүлд үлдэнэ гэж юу байсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролын системтэй болж байгаа нь сайхан санагдаж байна. Бидний сурсан систем гэж ямар ч үнэлгээний систем гэж байхгүй хэдэн багш нар нь өөрийн амбицаар дүн гаргаж байдаг л хүмүүс ш дээ. Харин энэ нь гадны олон улсаас шалгаж мэдээ явуулдаг гэсэн энэ л хэрэгтэй. Амжилт хүсэе.
2012-10-10
Үнэ төлбөргүй ийм сайхан сургууль байгаа нь сайн байна. Ийм өндөр боловсролыг төлбөргүй авч байгаа нь сайхан.Сургуулиуд бүгд ийм болох хэрэгтэй. Орчин нөхцөл сайхан бол сурах эрмэлзэл сэтгэл хангалуун байхад төрөлгүй л яах уу. Монгол хүний оюун ухаан өндөр, сэтгэн бодох чадвар ч сайтай хүмүүс шүү дээ. Түүнийг олон улсын энэ системийн аргачилалаар хөгжүүлэхэд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэгдэх нь мэдээж.
ЭНЭ ХӨТӨЛБӨРТӨӨ МАШ ИХ ТӨЛБӨР АМЕРИКЧУУДАД ТӨЛЖ БАЙГАА ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ БАЙНА УЛСЫН МӨНГИЙГ ЗАРАХ ЭРХ ХЭЗЭЭ ХЭН ӨГСӨН БЭ. МӨН БОЛОВСРОЛЫН ЭЛДЭВ СЕМИНАР ХУРАЛ, ХУВААЖ ӨГӨХ ЮМ Л ГАРВАЛ ДАНДАА БУЛГАН БАЯН_ӨЛГИЙД ӨГДӨГ ХУВААРИЛДАГ ГЭЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ХАРИН ҮНЭН ЮМ БИЛЭЭ. УЛСЫН МӨНГӨӨР СОНГУУЛЬДАА БЭЛДЭЖ БАЙНА. .......
2011-11-25
eo eoh, oilgoh yum alga.
2011-11-25
хаана л тууза хайчлах үг хэлэх боломж байна тэнд энэ жайжгий нөхөр бас энэний дарга батболд гэдэг хоёр нөхөр тууж явах юм. нэг сургуульд жорлон будсан ч очоод л тууз хайчлах юмдаа хөөрхий зайлуул.
2011-11-25
Ахиц дэвшил бага багаар гарч байгаа нь сайн хэрэг, голоод яахав. Монголын маань цөөхөн ч гэсэн хүүхэд дэлхийн түвшний боловсрол эзэмшинэ гэдэг сайхан хэрэг. Бид ямар баян улс биш. нэг өдөр бүгдийг сайхан болгоно гэж юу байхав. Ийм юм хийж байгаа хүмүүстээ урам хайрлая хүмүүсээ. Улам сайн ажиллаарай сайдаа. Баяр хүргэе
2011-11-25
За яахав энэ Кембриж гээч хөтөлбөр нь хувийн сургуулиудад хэрэгждэг л юм байна. Харин хоён сайдаас улсын сургуулиуддаа яаж нэвтрүүлэхийг л асуумаар байна. Нэг ангидаа 45-55 хүүхэд суулгасан хотын төвийн ууган сургуулиуд болох 1,5, 23, 24, 3, 2, гэсэн сургуулиудад энэ хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх нь л сонин байна. Эдгээр сургуулиудын байр ньл гэхэд энэ сүрхий хөтөлбөрийн шалгуурт тэнцэхгүй. Эхнээсээ авахуулаад нурж унах нь дөхсөн 50 -ас дээш жил ашиглагдсан хичээлийн байртай ийм л сургуулиуд байна. Монголын дунд сургуулийн боловсрол хэзээ ч хаанач гологдож байгаагүй. Энд тэндэхийн элдэв төсөл энэ тэрээр орж ирсэн гадны нөхдүүдэд монголдоо ядаж бүхэн бунд боловсрол бүрэн эзэмшээгүй эцэг эхий буянаар гадаад улс оронд амьдарч монгол орны амьдралаас тасарсан , өөрсдөө мэдлэг тааруу наад захын түүх соёлоо мэддэггүй ийм л нөхдүүд харь улсад орчинд нь англи хэл эзэмшиснээр орчуулгын хийж бараг л монгол гэж африкийн аль нэг улстай энэ зэрэгцүүлсэн мэдээ мэдээлэл гадныханд өгдөг тэр мэдэээллийн үндсэн дээр нөгөөдүүл нь монголын боловсролыг муу муухайгаар нь дууддг нэг иймэрхүүл тогтолцоо бий болжээ. Өнөөдөр энэ хөтөлбөрийг яаран нэвтрүүлдэг нь цаана мөнгөнйи асуудалтай холбоотой гэж үзэж байна.
2011-11-25