АНУ ирэх оны төсвөө баталж чадсангүй

Бүгд найрамдах намын зүгээс ирэх оны төсвийг батлахдаа Обамагийн санаачилсан эрүүл мэндийн даатгалын хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах шаардлага тавиад байгаа бол Ардчилсан намынхны хувьд энэ саналыг эрс эсэргүүцсэн байр сууриа өөрчлөхгүй байгаа юм. Үүнээс болж АНУ-ын Засгийн газар ирэх жилийн санхүүг төсөвгүй угтаж, 800 мянган ажилтан, албан хаагч ажилгүй болж, 360 мянга гаруй цэцэрлэгт хүрээлэн, үндэсний музей зэрэг томоохон байгууламжууд хаалгаа барихаар боллоо.
Нэгдсэн улсын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогсох талаар мэдээлэл цацагдаж эхэлснээс хойш АНУ-ын хувьцааны хувьцааны ханш унаж эхэлжээ. 17 жилийн өмнө энэ үйл давтагдаж байсан ба ирэх оны төсвөө батлаагүй, улсын байгууллага руу санхүүжилт хийгдээгүйн улмаас 400 мянган ажилчин 21 хоногийн туршид ажилгүй зогсонги байдалд орж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ