
Ардчилсан намын удирдлагууд болон гишүүд өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөнө. УИХ, Засгийн газрын гишүүн, ардчиллын алтан хараацай С.Зориг 1998 оны аравдугаар сарын 2-нд бусдын гарт амиа алдсанаас хойш 15 жил өнгөрч байгаа юм.
Түүний хөшөөнд ах, дүү, журмын нөхөд нь жилд хоёр удаа буюу төрсөн өдөр болон амь үрэгдсэн өдрөөр нь хүндэтгэл үзүүлдэг билээ. Цэцэг өргөх ёслол 11.00 цагаас болно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ