“Шарын гол” ХК “Нако Түлш”ХК-ийг худалдаж авав
“Шарын гол”ХК-аас “Нако Түлш” ХК-ийн 92.93 хувь буюу нийт 11 сая 723 мянга 989 ширхэг хувьцааг сайн дурын үндсэн дээр худалдан авах саналын дагуу өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж дээр арилжаа явагджээ. Ингэснээр “Шарын гол” компани Дархан-Уул аймагт байрлах нүүрс баяжуулах болон шахмал түлшний үйлдвэрийг эзэмших болсон байна. “Шарын гол”ХК-ийн гүйцэтгэх захирал Грам Чапман: “”Нако Түлш”ХК-ийг худалдан авах ажиллагаа нь “Шарын гол”ХК-ийн шахмал түлшний энэхүү өндөр боломжит зах зээл рүү нэвтрэн орох үндэс суурьтай хийгдсэн бизнесийн цар хүрээний тэлэлт юм” гэжээ.
Дээрх үйлдвэр нь Шарын голын уурхайн нүүрсийг утаагүй шахмал түлш болон бүрэн шаталттай нүүрс болгон баяжуулах үйл ажиллагааг энэ сараас эхлүүлэхээр болсон байна.
А.Энхжаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ