Авилга авсан цагдаа нарт 3.5-5 жилийн ял оноов

а
Уг хэргийг шүүх хурал өмнө нь товлогдож байсан ч нотлох баримт дутуу гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаж байсан бөгөөд тэдэнд Эрүүгийн хуулийн 263 буюу албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр төрийн албанд ажиллах эрхийг нь тав хүртэлх жилээр хасаж, хорих ялаар шийтгэх шийтгэл оногдох байв.
а
Тэгвэл Б.Раднаабазар нарын таван албан хаагчид бусдаас онц их хэмжээний авлига авсан гэх үндэслэлээр Баянгол дүүргийн шүүхэд хоёрдахь өдрөө үргэлжлүүлэн шүүж, шүүгч нар дүгнэлтээ гаргажээ. Шүүх хуралд шүүгчээр О.Жанчивнямбуу, Ц.Оюунчимэг, М.Нармандах, өмгөөлөгчөөр Л.Жавзмаа, Г.Хандсүрэн, Ч.Болдбаатар, Ж.Баярсайхан, С.Батжаргал, П.Төрбат, улсын яллагчаар П.Халиун нар оролцсон юм.
а
У.Раднаабазар, Б.Батбаяр нарт тус бүр 100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, таван жил нэг хоног, Б.Төгсбаяр, Д.Энхбаатар нарт мөн л тус бүрт нь100 мянган төгрөгийн торгууль ногдуулж, гурван жил таван сар, Т.Ууганбаярт гурван жил таван сарын ял оноож, мөн 100 мянган төгрөгөөр торгох ял ногдууллаа. Харин эл хэрэгт шүүгдсэн ганц эмэгтэй буюу Ж.Оюунчимэгт таван жил нэг сарын ял оноож, 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа. Түүнчлэн анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх бөгөөд бүгдийг нь жирийн дэглэмтэй хорих ангид шилжүүлсэн байна.
а
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ