Гурван байнгын хороо хуралдана

img

 

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд эхэлнэ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Инновацийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлэгийг хийнэ. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд хуралдах бөгөөд Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд хуралдана. Хуралдаанаар “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/, “Бүгд Найрамдах Солонгос Улс болон Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад тус тус суугаа Элчин сайдын яаманд олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ