Ерөнхий сайд талхны үнэ мэддэггүй

img

 

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон хамгийн түгээмэл талхны үнэ мэдэхгүй байгаа нь ард түмнээсээ хол байгаагийн шинж гэж тус улсын нэр хүндтэй радиогоор ярьжээ. Радиогийн сурвалжлагч талхны үнэ асуухад Кэмерон “Би мэдэхгүй. Би талх худалдаж авдаггүй. Манайд талх баригч бий” хэмээн хариулсан ч ядаж баримжаа байгаа биз дээ гэхэд “Нэг фунтээс илүүгүй байх” гэжээ. Харин үнэн хэрэгтээ хамгийн хямд талх 49 пенсийн үнэтэй байдаг аж. Үүнийг сонссон сайд “ Ийм талх авдаггүй” гэж хариулснаа ярианы сэдэв өөрчлөхийг хичээсэн гэнэ.

Кэмероны  сөрөг талынхан түүнийг язгууртан гаралтай, нэр хүндтэй Итон сургуулийг төгссөн. Тансаг, баян хүмүүсийн үйлчлүүлдэг клубын гишүүн гэдгээр нь “буруутгадаг”. Энэ нь Кэмероныг ард түмнээсээ тасарсан, амьдрал мэддэггүй хэмээн шүүмжлэхэд хүргэдэг юм. Саяхан гишүүн Надин Доррис Кэмерон ба түүнийг багийг “ сүү ямар үнэтэйг мэдэхгүй, баян бацаанууд” хэмээн нэрлэсэн юм.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

user:
haa ulsiin uls turchid adilhan yum bna daa gah gah
2013-10-02
rrttio:
Ganhuyagiin Syndrom bolchij dee zailuul MAN ruu fax daj jaahan hicheel zaalguul bas mah 1200T baidag gedeg Enhtuvshin Syndromiig zaalguul.
2013-10-02
mnmn:
dargiig yalaag soningoor, uls turchiig talhnii uneer
2013-10-02