Ажлын хэсгүүд хуралдана

img

  Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтад хүчин чадал нь ижил боловч төсөвт өртөг нь зөрүүтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын ажлуудын төсөвт өртгийн үндэслэлийг судалж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр  10.00 цагаас “В” танхимд хуралдана. Мөн Цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийж буй байдалд Байгаль орчныг хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд,  Газрын тосны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд болно. Түүнчлэн Бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй байдалд Ашигт малтмалын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд хуралдахаар төлөвлөгджээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ