“Нэг зүрхний хайр” аян эхэллээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд амьдралын боломж бололцоо муу иргэд цөөнгүй хувийг нь эзэлдэг. Дүүргээс тусламж хүссэн иргэдийн өргөдөл тоо өдрөөс өдөрт нэмэгддэг ч төрийн байгууллагын төсөв мөнгө бүх асуудлыг шийдэхэд хүндрэлтэй байдаг нь нууц биш.
Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан эмзэг бүлгийн иргэддээ туслах “Нэг зүрхний хайр” аяныг өрнүүллээ. Аяны хүрээнд амьдралын боломж бололцоо хомс, ажил хөдөлмөр эрхлэх хүсэл эрмэлзлэлтэй , амьдарлын төлөө зүтгэж яваа хүмүүст бага ч болов сэтгэлийн дэм өгч тэдний амьдрал ахуйш сайжруулах, ажлын байраар хангах зэрэг бодит тусламжийг үзүүлэх юм.
Баянзүрх дүүрэг Пусан хотын Сөгү дүүрэгтэй харилцаа хамтын ажиллагаатай. Өнгөрсөн жил дүүргийн төлөөлөгч Солонгос улсад хийсэн айлчлалын үеэр Сөгү дүүргийн хэмжээнд хэрэгждэг Нэг хувийн хайр хөдөлгөөний үйл ажиллагаатай танилцаж өөрийн дүүрэгт эхлүүлэхээр хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм.
Өчигдөр уг аяны эхлэл болгож өвлийн хүйтэнд гал алдаж хүйтэн гэрт зутарч байсан Ц.Мэндсайханы гэрт 60 шуудай нүүрсийг Засаг даргын тамгын газраас өгөв. Тэрээр эхнэр хүүхдийн хамт дүүргийн тавдугаар хороонд аж төрдөг бөгөөд эхнэрийнхээ группийн мөнгөөр хоосон хонохгүй даруухан амьдардаг нэгэн аж. Тэрээр өдөрт шил лааз түүн эхнэр хүүхдүүдээ тэжээдэг аж. Эхнэр нь үе мөчний өвчнөөр хэвтэрт ороод 4 жил болж байгаа бөгөөд группийн мөнгө авч тэдний өрхийн орлого сардаа 80000 хүрэхтэй үгүйтэй. Ц.Мэндсайхан: “Ямарч байсан 2 сар түлэх нүүрс өгсөнд баярлаж байгаагаа сэтгэлээ дүүргийн удирдлагуудад илэрхийлж байсан юм.
Өөрт байгаа илүү зүйлээ дутагдаж байгаа нэгэндээ өгч сайхан санааны элчээ харамгүй өгөх төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудыг энэхүү аянд нэгдэхийг уриалж байгаа юм. Уг аяныг Баянзүрх дүүргийн Зүүний хүчний холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд долоо хоног бүр нэг айлд тусламж үзүүлэх юм. “Нэг зүрхний хайр” аяныг дэмжиж хэвлэл мэдээллийн байгууллагууд ч хамтран оролцож байгаа юм. Аян нэг жилийн хугацаатай үргэлжлэх гэнэ.
Ц.Батука
СЭТГЭГДЭЛ БИЧИХ