Элчин сайдын яам халдлагад өртжээ

img

Сирийн нийслэл Дамаск хотод өчигдөр халдлагын томоохон хэргүүд бүртгэгдсэн байна. БНХАУ-аас Сирид суугаа элчин сайдын яам миномётын суманд өртөж, Сирийн харьяат нэг ажилтан шархадсан гэнэ. Шархадсан хүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд амь нас нь аюулгүй гэжээ.

Эх сурвалжийн мэдээлсэнээр Сирийн Ерөнхийлөгчийн ордон болон олон газарт зэвсэгт халдлага зэрэг гарсан. Алан хядагчдын шидсэн миномётын нэг сум нь БНХАУ-аас Сирид суугаа элчин сайдын яамны хашаанд унаж дэлбэрсэн байна. Элчин сайдын яамнаас мэдээлснээр халдлагын дараа, БНХАУ-аас Сирид суугаа элчин сайдын яам ажлаа 14 хоногийн хугацаатай зогсоосон. Хэргийн дараа Сирийн холбогдох албан тушаалтан болон цэргийн анги элчин сайдын яаманд ирж, ажилчдыг аюулгүй газар хүргэсэн. Халдлагын үеэр Сирийн үндэсний телевизийн орчимд хоёр сум тусч, таван иргэн шархдаж, 10 гаруй автомашин дэлбэрсэн байна.

Сирийн ерөнхийлөгч Италийн теле суваг “Rai News” ярилцлага өгөх үедээ “Хямрал өнгөрсөний дараа би тоглоомноос гарахад бэлэн. Асадийг огцруулахыг л босогчид шаардсан учраас, би нэр төртэй огцрох болно. Томоохон түнш орнуудын элчин сайдын яам руу нь халдаж, ерөнхийлөгчийн ордон руу дайрсан нь миний байр суурийг хэрхэн ганхсаныг харуулж байна” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ