Даамын ДАШТ эхэллээ

Тус төрөл нь 15 минутын хугацаанд тоглодог бөгөөд 22 тамирчин оролцох аж. Манай улсаас 11, ОХУ-аас дөрөв, Украйнаас гурав, БНХАУ-аас хоёр, Польш, Недарландаас тус бүр нэг тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна.
Даамын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Дэлхийн даамын холбоо (FMJD), Монголын даамын холбоо (MDF), ССАЖЯ, “Пума империал” зочид буудалтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 10 орны шилдэг 16 тамирчин тойргийн журмаар өрсөлдөнө.
Тэмцээний эхний өдрүүд буюу өнөөдөр, маргааш түргэн (15 минут), блиц (5 минут) тоглолтын дэлхийн аваргууд тодрох болох бол үндсэн төрөл (1 цаг 20 минут) энэ сарын 4-15-ны хооронд болох юм.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ