Сонгуулийн шинэчлэлд сэтгэл ханамжтай байна гэв

Энэ үеэр СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийг хэрхэн зохион байгуулсан, сонгуулийг улам боловсронгуй болгох талаар авч хэрэгжүүлсэн ажлын талаар тэдэнд товч танилцуулав.
Уулзалтад оролцсон ахмадууд түүний дотор СЕХ-ны даргаар ажиллаж байсан Ж.Ядамсүрэн, Н.Лувсанжав нар сонгуулийн шинэчлэлийг дэмжиж байгаагаа илэрхийлээд энэхүү шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлсэнд сэтгэл ханамжтай байна гэлээ. Мөн тэд сонгуулийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд зарим асуудлыг түүний дотор сонгогчдын ирцийн асуудлыг олон улсын жишигт нийцүүлэн шийдвэрлэх боломжийн талаар санал бодлоо хуваалцав.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ