Парламентийн гишүүнд дүүжлэх ял оноожээ

Түүнийг өндөр албан тушаал хашиж байх хугацаандаа, эрх мэдлээ урвуулан ашиглаж олон хүний амийг хөнөөсөн, шашин шүтлэгийн байдлаар мөрдөн хавчсан зэрэг есөн зүйл ангиар буруутгасан байна. 64 настай улстөрчийг дүүжлэх ялыг Дака хотын шүүхээс гаргасан аж. Салауддин Куадер Чоудури 1971 онд болсон тусгаар тогтнолын дайны үед гэм зэмгүй 20 хүний амийг хөнөөсөн нь мөрдлөгийн үеэр илэрсэн гэнэ. Бангладеш улсын түүхэнд Салауддин Куадер Чоудури нь дайны үеийн гэмт хэргээр ялын дээд хэмжээ авсан анхны парламентийн гишүүн болж байгаа аж. Түүнчлэн дайны үед хүний амь насанд халдсан байх магадлалтай 14 гишүүнийг шүүхийн өмнө удахгүй дуудахаар болсон байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ