Д.Дэлгэрцогт: Эрчим хүчний салбарын алдагдлыг 6 тэрбумаар бууруулна

img

  Цахилгааны үнэ шинэчлэгдсэн тарифаар тооцогдож эхэлсэн. Ард иргэдийн нуруун дээр дарамт үүрүүлэхгүй, ухаалаг хэрэглээг дэмжсэн энэ өөрчлөлтийн дүнд эрчим хүчний салбарт үүссэн алдагдлыг нөхөхийг хичээж байгаа. Ажлын явц ямар байгаа Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогтоос тодрууллаа. . -Эрчим хүчний үнэ нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулаад алдагдал нөхөх ажил ямар шатанд явж байгаа вэ?

-Ер нь эрчим хүчний салбарын эх үүсвэрүүд насжилт өндөртэй, олон жилийн хуримтлагдсан байдлаараа санхүүгийн салбар их суларсан. 2012 оны дүнгээр авч үзвэл 66 тэрбум төгрөгийн алдагдалтай дүн гарч байгаа. Үнийн тухай байнга яригддаг. Шинэчлэлийн Засгийн газрын хувьд олон талын судалгаа хийж эрчим хүчний хэрэглээг зохистой болгох нь зүйтэй гэж үзсэн. Суурь үнэ гээд хөдлөхгүй байх биш хэрэглээг зохистой болгох чухал. Зохисгүй хэрэглэвэл их төлбөр төлнө. Харин эсрэгээр бол нэг их өөрчлөлт орохгүй. Үнэд өөрчлөлт оруулсан нь үнэ нэмсэн гэхээсээ илүү ухаалаг хэрэглээг урамшуулсан гэж хэлж болно. Өрхийн жирийн хэрэглэгч 150 квт хүртэл өөрчлөлт гарах байх. Үүнд нийт өрхийн 68 орчим хувь нь хамрагдаж байгаа.

.

-Үнэд өөрчлөлт оруулаад алдагдлыг нөхөж чадаж байгаа юу?

2013 оны эхний хагас жилд 45 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. Энэ оны наймдугаар сараас өөрчлөлт орсон. Ингээд оны эцсийн байдлыг харвал 70 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байх магадлал гараад байна. Гэхдээ өөрчлөлт оны сүүлийн хэдэн сард мэдрэгдэнэ. Ойролцоогоор 6 орчим тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулах тооцоо гаргасан. 2014 он бүхэлдээ шинэчилсэн өөрчлөлтөөр явна. Алдагдлыг 40 гаруй тэрбум төгрөгөөр бууруулна.

.

-4-р цахилгаан станцад саяхан гэмтэл гарсан. Дүн өвлөөр дахин ийм төрлийн гэмтэл гарах эрсдэл бий юу?

-Өнгөрсөн ням гаригт зуух зогссон. Техникийн шалтгаантай. Тухайн үед 200 мвт хүрч дээд хэмжээндээ очсон учраас төвийн бүсийн нутгаар тодорхой хэмжээний хязгаарлалт хийсэн. 2 цагийн дараа гэмтлийг арилгасан. Одоо хэвийн ажиллаж байгаа. Эх үүсвэрүүд, тоноглол хуучирсан. Одоогоор өргөтгөл хийж байна. Цаашдаа өргөтгөл биш шинэчлэлт хийх хэрэгтэй. Өргөтгөл байдлаар яваад  байхад хүндрэлтэй. 4-р цахилгаан станц гэхэд л 30 жил болсон. 2-р цахилгаан станц 40 жилийн настай. Тиймээс бүрэн шинэчлэл зайлшгүй хэрэгтэй. 4-р цахилгаан станц манай хамгийн том эх үүсвэр. Үндсэн болон туслах тоноглолын их бага засварт жилдээ 14 тэрбум төгрөгийн зарцуулдаг. Цаашид ийм замаар явахгүй. Гэхдээ огцом зогсоож болохгүй. Шинэчлэл хийх замаар эх үүсвэр хийгдэнэ.

.

3-р цахилгаан станцын хувьд шинэчлэлийн тухайд одоогийн хэрэглэж байгаа нүүрсний хэмжээг өсгөхгүйгээр хүчин чадлыг дахин нэмнэ. Барууны эсвэл Японы тоноглолыг хэрэглэнэ. Ийм бодлогыг барьж ажиллаж байна.

.

Ц.Зол

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эрчим хүчний салбарын ахмад ажилтан.:
Сүүлийн үед энэ улс төрийн томилгоо нэрээр Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарыг удирдуулж байгаа нь Монгол Улсын Эмэгнэл гэж хэлхээс өөр үг алга да. Урд нь эрчим хүчний салбарт нэг жил чиг ажиллаж үзээгүй тэгээд дээр нь инженер биш мэргэжилтэн намын нэрээр мэргэшисэн албан хаагч нарыг хоморголон халдаг энэ байдал нь Эрчим хүчний салбарыг туйлдуулж Санхүүгийн хараат бус байдал, техник тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг алдагдуулж байгаа нь илэрхий байна. Эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа болон санхүүгийн хямралд оруулаад жилээс жилд үүсэн буй болж байгаа энэ их өрийг нь улам нэмэгдүүлчих юм бол буцааж сэргээн босгох боломжгүй шүү дээ. Юун барилгын салбар, юу зам тээврийн салбар вэ. Хажууд нь юу чиг биш шүү. Тог байхгүй, дулаан байхгүй нэг чиг хонож чадахгүй биз дэ. Тэгэхээр мэргэшисэн хүмүүсээ халахаан болих хэрэгтэй бас дээр нь эрчим хүчний биш юм аа гэхэд дэд бүтцийн салбарын нэг инженерээр удирдуулаач ээ. Юун хятад хэлний орчуулагч вэ, юун хуягт техникийн инженер вэ. Энэ нэг Төрийн нарийн бичгийн дарга нэртэй юмыг нь хараач ээ. Чи дулааны цахилгаан станцын хаалгаар орж үзсэн үү. Турбин генератор гэж мэдэх үү. Дулааны станц, дулааны цахилгаан станц хоёрын ялгааг мэдэх үү. Мэдэхгүй байж мэддэг хүч шиг тоноглол хуучирсан сэргээн засварласан гэж хэлж болохгүй шүү дээ.Ичээч ээ өөрсдөөс өөө.
2013-10-03