НҮБ-ын ажлын хэсэг Сириэс явлаа
Сирийн химийн зэвсгийн асуудлыг шалгах НҮБ-ын ажлын хэсэг үүргээ гүйцэтгэж дуусгаад, өчигдөр Сириэс явсан хэмээн “ВВС” агентлаг мэдээллээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Мартин Несиркий хэвлэлийн бага хурал дээр, НҮБ-ын ажлын хэсэг зургаан өдрийн ажлаа нэр төртэй дуусгалаа.
Ажлын хэсгийн гол үүрэг бол ажлын дэлгэрэнгүй тайлан юм. Энэхүү тайланг аравдугаар сарын эцсээр гаргахаар болсон. Түүнчлэн химийн зэвсэгт хориг тавих байгууллагын томилсон ажлын хэсэг өнөөдрөөс эхлэн Сирид байрлаж, ажиллахаар болсон гэжээ. Мартин Несиркий хэлэхдээ, Сирийн холбогдох тал НҮБ-ын ажлын хэсгийг идэвхтэй дэмжсэн тул багагүй мэдээлэл цуглуулсан гэлээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ