Ц.Нямдорж: Хуулиар ярьж сур, Энх-Амгалаан

.
Дараагаар нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлсэн юм. Ингэхдээ хөрөнгө оруулалтын сангийн хуулиар тухайд хувийн тэтгэврийн сан, баялгийн сан зэрэг хэд хэдэн сангууд нээгдэхээр байгаа. Тэтгэврийн сангийн гэж хуулиар зохицуулагдаагүй. Тиймээс татвараас зайлхийх шалтгаан болох вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байв. Хувийн тэтгвэрийн сангийн асуудал гишүүдийн хооронд ихээхэн маргаан дэгдээгээд авав.
.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Хувийн тэтгэврийн санг компаниуд хажуудаа ажиллуулдаг шүү дээ.
.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
-Хувийн тэтгэврийн сан гэж Монголд байхгүй. Үүнийг хуулиар зохицуулах хэрэгтэй. Энх-Амгалан чи жирийн хүн биш, УИХ-ын гишүүн хүн. Тиймээс хуульд захирагдаж, хуулиар ярьж сур. Тэтгэвэр, тэтгэмжийг нарийвчилсан хуулиар зохицуулдаг. Ганц нэг компани дээр болж байгаа юмыг энд чихэж оруулж ирж болохгүй. Энэ бол улсын, хуулийн асуудал. Би улсын юм ярьж байна. Монголд хувийн тэтгэврийг хуулиар зохицуулсан зохицуулалт байхгүй. Үүнээс чинь болж иргэдийн мөнгийг авч хувийн тэтгэврийн сан байгуулчихаад, татвараа төлөхгүй зугтаавал яах вэ.
.
УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан:
-Хуулийг нь оруулж ирээд энэ асуудлыг шийдье. Хуулийн заалт ороогүй үед хэрэгжүүлэхэд хэцүү.
Гишүүд ийнхүү хоорондоо маргалдсаны эцэст энэ асуудлыг нээлттэй орхисон юм. Дараагаар нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ 170 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг эхний ээлжинд хэлэлцлээ. Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ