Нью-Йоркийн дуурь дампуурлаа зарлана

img

  Нью-Йорк хотын дуурын театрын удирдлага дампуурлын процедурын бэлтгэл ажил хийх шийдвэр гаргажээ. Энэ тухай Дуурийн театрын төлөөлөгч Риса Хеллер мэдэгджээ. Тэрбээр аравдугаар сар хүртэл долоон сая ам.доллар олж чадаагүй тул дараагийн жүжгүүд гарах боломжгүй болсон гэнэ. Ийнхүү Брүүклины тайзан дээр тоглосон “Анна Николь” жүжиг хамгийн сүүлийнх болжээ.

Театр 70 жилийн өмнө 1943 онд байгуулагдсан. Жакомо Пуччинигийн “Тоска” дууриар нээлтээ хийж байв. Энэ театраас Пласидо Доминго, Хосе Каррерас нарын дэлхийн одууд гараагаа эхэлж байжээ. Арваадхан жилийн өмнө театр 115 үзүүлбэр гаргаж байсан бол өнгөрсөн жил 16 хүртэл цөөрчээ.

Өнгөрөгч даваа гарагт хотын мээр Майкл Блумберг хувийн болон, хотын зүгээс дуурийн театрыг аврах ажиллагаа хийхгүй. Байгууллагынх нь бизнес-модель ажлаа хийхгүй байна гэжээ. Америкийн хэвлэлд бичиж байгаагаар театр хаагдана, эсвэл хэн нэгэн худалдаж авах аж.

Д.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ