Хөгжлийн банкны захирал Мөнхбат "тоон доторх үсэг үү"

img

 

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг боловсруулах ажлын хэсэгт Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал н.Мөнхбат багтсан байна.  Тэрбээр Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр ажлын хэсгийг төлөөлөн хуулийн төсөлд гишүүдэд нэмэлт тайлбар хийж байлаа. Ийн тайлбар хийж байхыг нь харж суусан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байнгын хорооны даргаас "Энэ хэн билээ" хэмээн асуухад Д.Гарамгайбаатар дарга "Эдийн засгийн хөгжлийн сайдын зөвлөх бөгөөд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Мөнхбат" хэмээн цол гуншиж нь бүтнээр нь танилцуулж харагдсан. Үүнийг сонссон Ц.Нямдорж гишүүн "Пөөх базарваань, тоон дотор үсэг цохиж явна"  хэмээн нүдний шилээ духан дээрээсээ тавьж, суудлаа налан унав.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hehehe:
zuv l helsen bn
2013-10-02
654654654:
эн зайлуул Нямдорж байр хөлсөлж суудаг хэвээрээ болв уу.
2013-10-02